“Нью свийт фүүдс” компанийн үйлдвэрлэсэн "Эклер"-ээс 45 хүн хордож, 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа.
Харин дээрх хүнсий бүтээгдэхүүнээс хордсон хүмүүсийн тоо нэмэгдэж, 129-д хүрчээ.
Өчигдөр оройн байдлаар хордсон хүний тоо 70 гаруй байсан бол өнөөдөр энэ тоо нэмэгдэж, ХӨСҮТ-д 79 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тиймээс иргэдийг "Эклер" болон кремтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Дашрамд өгүүлэхэд тус бүтээгдэхүүн нь 1100 гаруй үйлдвэрлэгдсэнээс 736 нь борлуулагджээ.
Сэтгэгдэл (1)