Нийслэлийн Налайх дүүргийн 3-р хороо "Уурхайд хүн нас барсан байна" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус дүүргийн 1-р хороонд суух 37 настай эрэгтэй Э-ийн зөвшөөрөлгүй ажиллуулж байсан уурхайд Увс аймаг Улаангом сум 9-р багт суух 22 настай эрэгтэй Ш нь нас барсан байжээ. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Т.Энхэлээ