Өнгөрсөн амралтын өдөр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид завиар очиж эрэг дээр гаргасан бол нөгөө гурван хүний цогцос одоо хүртэл олдоогүй байгаа юм. Тэгвэл тэдний загасчилж явсан завийг олсон байна.
Талийгаачдын цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд онцгой байдлын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)