УИХ-ын чуулганаар өнөөдөр 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч ирц бүрдээгүйгээс хурлаа завсарлуулав.
Чуулганы хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх байсан ч "Шударга ёс" эвсэл хэлэлцэж дуусаагүй учраас дахиад нэг хоног хойшлуулсан юм.
Харин дараагийн асуудал болох Хууль сахиулах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураасан ч ирц бүрддээгүй.
УИХ-ын дарга намын бүлгүүдийг ирцээ бүрдүүлэхийг сануулж, гишүүдийг чуулганы танхимдаа морилохыг хүссэн ч ирц хангалтгүй байсаар эхний саналыг хураахад 30 гишүүн татгалзсан буюу ирцэд ороогүй учраас дэмжих кноп даралгүй унасан учраас УИХ-ын дарга хуралдааныг үдээс хойш болтол хойшлууллаа.
Ингэснээр Хууль сахиулахын тухай хуулийн төслийг хэлэлцэж санал хураасан ч амжилт олсонгүй. Чуулганы хуралдаан өчигдөр мөн л 17 асуудал хэлэлцэхээр жагсааж дөнгөж хоёрхон хуулийн төслийг хэлэлцээд завсарласан билээ.