Богд хааны ордон музейн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг Хан-Уул дүүргийн үлгэр жишээ, эко бичил цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой залуус мод тарих сайн үйлсийн аянг энэ жил дахин өрнүүлэхээр болжээ.
"Органик Монгол" хөдөлгөөн өнгөрсөн жилээс санаачлан зохион байгуулсан бөгөөд тус аянд 240 гаруй хүн нэгдэж, 1000 мод тарьж байсан. Залуус Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулахыхг хүсч буй хувь хүн албан байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж буй бөгөөд зөвхөн нэг өдөр мод тариад өнгөрөх бус арчлан тордох, ойр орчмынх нь хөрсийг нөхөн сэргээхээр төлөвлөөд байгаа аж.