Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогджээ.
Тодруулбал тус хийдийн тахилч лам Г, голч лам Д, хийдийн их гэсгүй Ж нар өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд хамт архи уусан эмэгтэйгээ хүчиндсэн аж. Улмаар Өвөрхангай аймгийн Хар хорих сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг энэ оны хоёрдугаар сард хэлэлцээд, шүүгчдэгч тус бүрт гурван жил зургаан сарын хорих ял оноожээ. Харин хэрэгт холбогдохсод давж заалдсан бөгөөд хэргийг гуравдугаар сард хэлэлцсэн байна. Давж заалтах шатны шүүхээс лам нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх магадлал гаргасан байна.
Учир нь лам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.6-т зааснаар хэрэг үүсгэж, шүүх энэ зүйлчлэлээр хэргийг шийдсэн ч шүүх 3.8 жилийн хорих ял шийтгэсэн байна. Тиймээс анхан шатны шүүхээр дахиж хэлэлцүүлэхээр буцаасан аж.
Шүүх хурлын үеэр хохирогч эмэгтэй "Нэг мэдэхэд би согтсон байсан. Биеэ хамгаалах тэнхэл байгаагүй. Нэг сэрэхэд ... намайг хүчиндсэн. Бас .... хүчиндсэн. Дараа нь .... хүчиндсэн" гэж мэдүүлжээ. Харин улсын яллагчийн зүгээс лам нарыг согтуугаар бүлэглэн хүчингийн хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 126.2.6-аар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Харин хэрэг үйлдсэн лам нар "Бид гэм буруугаа хүлээж байна. Харамсч байна. Тэр эмэгтэйтэй бэлгийн ажил хийсэн нь үнэн. Гэхдээ нөгөө хоёртой бэлгийн ажил хийснийг мэдээгүй. Өөрөө хүссэн гэж бодсон. Ялыг Эрүүгийн хуулийн 126.1-ээр зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү" гэж мэдүүлжээ.
Сэтгэгдэл (28)