Ардчилсан намын өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэхээр болжээ.
2016 оны сонгуульд өрсөлдөх нам эвслүүд сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө энэ сарын 29-ны дотор СЕХ-нд ирүүлэх хуулийн заалттай.
Хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд СЕХ-ны Нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг намуудын материалыг амралтын өдрүүдэд шалгаад ирэх ажлын өдрүүдэд сонгуулийн тухай хуулийн шаардлага хангасан нам, эвслүүдийн батламжийг гардуулах юм.