Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болжээ.
Тодруулбал, УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын иргэний харьяаллын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байгаа.
Энэ үеэр хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан "1998 оноос хойш Монгол Улсын 5904 иргэн гадаадын хүнтэй гэр бүл болсон. Үүнээс 360 иргэн БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон судалгаа байна" гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл (13)