МАХН-ын дарга Н.Энхбаяр болон тус намын дэд дарга Э.Эрдэнэжамьяан нарын хүмүүс өнөөдөр СЕХ-нд хүрэлцэн ирж 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө өглөө. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр "СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байна. "Бид Сонгуулийн ерөнхий хороонд хандаж өнгөрсөн сонгуульд гаргасан алдаануудыг битгий давтаарай. Хэн нэгнийг, ямар нэг үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай. Ард түмэнд сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой. Харин түүнд нь тусалж, дэмжиж ажиллаарай гэсэн саналаа товч хэллээ" гэсэн юм.
СЕХ намуудын мөрийн хөтөлбөрийг хянаад ирэх долоо хоногийн лхагва гаригт сонгуульд оролцох намуудыг зарлах юм байна. 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН дангаараа оролцохоо мэдэгдсэн билээ. Тус намынхан одоо Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг эсэргүүцэн Чингисийн талбайд эсэргүүцлийн жагсаал хийж байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)