24 настай эмэгтэй өндөр барилга дээрээс унаж амиа хорлохыг завджээ.
Тодруулбал өчигдөр "Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, дөрөвдүгээр байрны 12 дугаар давхраас хүн унах гээд байна” гэсэн дуудлага онцгой байдлын газар болон цагдаад иржээ.
Дуудлагын дагуу аврах ангийн долоон албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж 24 настай эмэгтэй Ш 12 давхрын тагтан дээр гарч, амиа хорлох гэж байсныг аюулгүй буулгаж авсан байна.
Сэтгэгдэл (2)