Иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг энэ сарын 30-наас буюу маргаашнаас эхлэн 60 хоногийн хугацаанд зогсоохоор болсон.
Учир нь Монгол Улсын Cонгуулийн тухай хуулийн 66.1 дэх хэсэгт иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс өөр нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө түр зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ гэсэн байдаг аж.
Иймд дээрх хугацаанаас өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх шаардлагатай гэдгийг Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий газраас анхааруулжээ.