Өнгөрсөн оны 11 дүгээр сард иргэний гаргасан гомдлын дагуу ШӨХТГ арилжааны банкуудыг шалгасан билээ. Тухайн үед Монголын Банкны холбооноос гаргасан мэдэгдлийн дагуу Хаан Банк, Хас Банк, Голомт Банк, Капитал Банк нь зээл олгохоо зогсоосон юм. Энэхүү үйлдлийг ШӨХТГ-аас Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж, Монголын Банкны холбоо хууль бус үйл ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдэв. 2016 оноос 11 банк хэвийн зээлийг олгож эхэлсэн учраас хариуцлага тооцоогүй хэмээн ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр хэллээ. Тэрээр цаашид банкнуудыг хуулийн дагуу ажиллахыг анхааруулав.