УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Н.Батцэрэг ажиллаж байсан. Түүний хувьд сайд болон УИХ-ын гишүүн, бүлгийн даргын албыг давхар хашдаг учир бүлгийн даргынхаа ажлыг өөр хүнд шилжүүлнэ гэж нэг сарын өмнө мэдэгдэж байсан билээ. Түүний оронд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нарыг очих боломжтой гэж байсан. Тэгвэл "Шударга ёс" эвслийн бүлэг өнөөдөр хуралдаад даргаараа О.Баасанхүүг сонгосон байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь "Би бүлгийн дарга хийгээд явах боломжтой" гэж хэлж байсан билээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (25)