Чингисийн талбайд МАХН, ИЗНН-ын гишүүд Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг эсэргүүцэн тайван жагслаа. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг шийдвэрийг МАХН, ИЗНН-ынхэн эсэргүүцэж байгаа юм.
МАХН-ын дарга Н.Энхбаяр энэ талаар "ҮХЦ нэг асуудлаар хоёр шийдвэр гаргаад байж болохгүй. Цэцийн энэ дүгнэлт Монголын ардчилалд аюул учруулж, эв нэгдлийг бусниулсан шийдвэр болсон" гэлээ. 2016 оны сонгууль болоход 60 хоног дутуу, сонгуулийн өдөр тулсан байхад ҮХЦ-ийн дунд суудал өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж, Монгол Улсын төрд халтай буруу шийдвэр гарсан гэж МАХН, ИЗНН хэлж байна.
Сэтгэгдэл (5)