2016.4.30, Бямба гараг / Билгийн тооллын: 23
Хаврын адаг луу сар
Дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр
Аргын тооллын: 2016.4.30, Бямба гараг
Наран ургах шингэх: 06.36-21.04
Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Замд гарвал олз олох сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих хангинавал зочин ирэх баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл олдоно.