МҮБХ-ноос өнөө цагийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдаан зохион байгуулж буй. Шилдэг бөхчүүд хоёр баг болж өрсөлдөх юм. Нэгдүгээр багт улсын арслан П.Бүрэнтөгс, гарьд Н.Ганбаатар, Б.Гончигдамба, харцага Ц.Содномдорж, Н.Батзаяа, начин Т.Баасанхүү, хоёрдугаар багт арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, өсөх идэр начин Э.Энхбат нар барилдах юм. Дашрамд дурдахад, улсын шилдэг харцага Б.Пүрэвсайхан гэмтэлтэй тул уг барилдаанд оролцохгүй гэжээ.