ХАВРЫН АДАГ ЛУУ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.1, Ням гараг
Наран ургах шингэх: 06.34-21.05
Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих хангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ.