Энэ сарын 24-ний 14.00 цагийн үед Ховд аймгийн төвд тэнгэр хүчтэй дуугаран, цахил- гаан цахиж, мөндөр, бороо холилдон оржээ.
Гурван цаг орчим үргэлжилсэн энэ үзэгдлийн дараа тус аймгиин төвийн замаар ус урсан, тогтоол бий болсон байна. Үүнээс гадна айлын гэр дээр аянга буусан байна. Тухайн үед уг айл эзгүй байсан гэнэ.
Дөрөвдүгээр сард аянга, цахилгаантай бороо орох нь байгалийн тун ховор үзэгдлийн нэг аж.