Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд үргэлжилж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдээс баталсан журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн тоогоор ялган албан татвар, төлбөрт хамруулж байхаар шийдвэрлэсэн.
Энэ журмын дагуу тавдугаар сард 5,0 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Хэрвээ хуулийн хугацаандаа амжин албан татвар, төлбөрөө төлөөгүй тохиолдолд захиргааны арга хэмжээ тооцож, тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.