“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд Олон улсын хөдөлмөрчдийн баярыг тохиолдуулан өнөөдөр буюу тавдугаар сарын 1-ний өдөр амарч, тавдугаар сарын 02-ны өдөр цагийн хуваарийн дагуу ажиллана.
Харин Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын 01-ний өдөр Монгол, Хятадын төмөр замын боомтууд Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ гэж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээллээ.