ХАВРЫН АДАГ ЛУУ САР
ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2016.5.2, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.33-21.07
Үс засуулбал: Нүд бүрэлзэн улцайна
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн.
Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно.Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.