Хонь - (3/21-4/19)
Хэрвээ шалгалт хяналт ирэх гэж байгаа бол сайтар бэлдэх хэрэгтэй. Сүүлийн мөчид толгойгоо гашилтал сууж бэлдэх нь тус болохгүй байж магадгүй. Хамтрагч эсвэл дотны найз тань аяллаас буцан ирнэ. Гэхдээ энэ баяр хөөрөө хэт удаан тэмдэглэх хэрэггүй. Ажил албаа бод. Шуугиан ихэдвэл хөршүүдийнхээ тэвчээрийг барж магадгүйг анхаар.
Үхэр - (4/20-5/20)
Өмнөх өдрүүдийг бодвол илүү завгүй байна. Хэдий тийм ч өөртөө цаг гаргаж амарч, амин дэмтэй хоол хүнс хэрэглэж эрүүл мэнддээ анхаарал тавихаа мартаж болохгүй. Уурлаж бухимдах, баярлаж хөөрөх зэргээр сэтгэл тоггворгүйтэх олон асуудал гарч ирнэ. Гэхдээ та уян хатан байхыг хичээ. Ажил дээр чинь хүндэвтэр зүйл гарч ирэх үед зөв удирдан, зөн совингоо сонсож чадвал төвөггүйхэн даван гарна. Таны сэтгэлийг сонсох хүмүүс хэрэг болно.
Ихэр - (5/21-6/21)
Дотоод дуу хоолойгоо сонсож, таны сэтгэл чухам юу хүсээд байгааг олж мэдэхийг хичээ. Зураг зурах, бичих, дуулах зэрэг энгийн үйлдлүүд бүтээлч чадварыг тань нэмэгдүүлэх болно. Бясалгал хийж мөргөл үйлдэх нь оюун санааг сэргээж тайтгаруулах болно. Ажил дээрх өөрчлөлт гэр бүлийн амьдралд нөлөөлөхгүй тул та сонголт хийхээс бүү ай. Та өөрийн хүссэн албан тушаалд хүрэх болно. Гэхдээ энэ нь мөнгө их олно гэсэн үг биш. Өөрийн зүрх сэтгэлээ сайтар сонс.
Мэлхий - (6/22-7/22)
Та ирж байгаа хэд хоногуудад ердийнхөөсөө ч илүү зав муутай байх болно. Санал бодлоо бусадтай солилцоход нэн тохиромжтой үе байх нь. Биеэ барьж чадахгүйд хүртлээ бухимдах үе ч тохиолдох бололтой. Жолоо барьж явах юмуу эсвэл машин механизм ажиллуулж байх үедээ болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв хайхрамжгүй байвал осол гарч болзошгүй. Хэлье гэж бодоогүй зүйлээ уурандаа хэлж бусадтай маргалдаж болзошгүй. Хамтрагч түншээ өдөр юм уу оройн хоолонд урьж ярилц. Санаанд оромгүй сайхан үр дүн өгөх болно.
Арслан - (7/23-8/22)
Ажлын шугамаар танд гайхалтай боломж гарч ирнэ. Уйтгартай, нэгэн хэвийн цагийн хуваариас хөндийрч, сонирхолтой төсөлд дайчлагдах нь. Хэт их ачаалал авах хэрэггүй. Хамтран хий. Нэр хүнддээ бүү санаа зов. Хэсэг бүлэг хүмүүст таалагддаггүй байж болох ч хэрэгтэй хүн таны талд зогсох болно. Хамтран ажиллаж байгаа эсрэг хүйстэндээ татагдахаас болгоомжил. Ажил цалгардаж мэдэх юм. Түүнтэй цайны цагаар ярьж хөөрч суухад муу зүйлгүй.
Охин - (8/23-9/22)
Амьдралаа дээшлүүлэх хүсэл мөрөөдөл тань амжилтанд хүргэх гол хөшүүрэг болох болно. Нэр хүнд, эрч хүч урам зориг, бүтээлч байдал гээд хэрэггэй бүхэн тань маш өндөр түвшинд байна. Хүмүүсийн хэлж буй зүйлийг анхааралтай сонс. Хайртай хүн тань танаас илүү их анхаарал халамж шаардах болно. Яг одоо та багш, хамаатан садан, эрх мэдэл бүхий хүмүүстэй ямар нэг асуудлаар мэтгэлцэж байгаа бол ялалт таны гарт байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Cap зөөлнөөр охины ордруу тусаж, таны нууцлаг байдал болон ганцаардлыг тань дайран өнгөрнө. Хором бүрт салхи мэт зөөлөн найрсаг зантай байх болно. Өөртөө тааламжтайгаар ургамлын гаралтай цай, ус, эсвэл кофе ууж эрч хүчээ нэм. Эрч хүчтэй болсны дараа шинэ төлөвлөгөө зохио. Орой гэртээ юмаа тайван цэгцэлж, дахин эрч хүчээ цэнэглэ. Халуун, тайвшруулах ваннанд орж лавандын тос түрх. Хайртай хүнтэйгээ хамт байгаарай.
Хилэнц - (10/23-11/21)
Итгэмтгий, гэнэн Хилэнц залилуулах магадлал өндөр, тиймээс болгоомжтой бай. Хөгжиж дэвшихэд хязгаарлапт бий гэдгийг сана. Шинэ түнш эсвэл танил тань огт өөр ёс суртахуун, үнэт зүйлстэй байх магадлалтай. Тийм хүмүүстэй бизнес явуулахад тийм ч таатай бус. Cap таны 12-р гэр болон Жинлүүр рүү шилжин орсноор хоёр өдрийн туршид эрч хүч тань оргилох бололтой. Хэрвээ та гэнэтийн зочноо тохитой, томоотой хүн гэж үздэг бол гэртээ урьж аваачсан нь дээр.
Нум - (11/22-12/21)
Оюутнууд өнөөдөр сэтгэл санаа тавгүй байхыг мэдрэх болно. Од эрхсийн таагүй байрлал танд сөрөг нөлөө үзүүлж та бусадтай эвгүй харьцаж болзошгүй байна. Өнөөдөр та бусдыг үл хүндэтгэсэн байдлаар харьцахгүй байж аль болох эелдэг зөөлөн байх нь цаашдын үйл хэрэгт сайнаар нөлөөлөхийг одод сануулж байна.
Матар - (12/22-1/19)
Өдөр тутмын хүнд ажлаа түр завсарлаж тархиа амраа. Амралтын өдрүүдийг өөртөө болон найз нөхөддөө зориул. Хөлс хүчээ шавхан цуцалтгүй ажиллаж байгаатай тэнцэх хэмжээний амралтыг эдлэ. Бусдад амлалт өгөхдөө болгоомжтой ханд. Худал хуурмаг байдал байн байн эргэлдэх аваас эцэст нь та төлөөс төлөх болно. Аливаа бизнесийн хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахаасаа өмнө заавал шалга.
Бумба - (1/20-2/18)
Амжилтанд хүрэх боломж гарч ирнэ. Сэтгэл санаа өөдрөг байж, бүтэлгүйтэл холуур өнгөрнө. Хайр дурлалд толгойгоо мэдүүлэх шинжтэй. Өмнө амсаагүй гайхалтай, гүн мэдрэмж төрнө. Ажил, зугаа цэнгэлийн хоорондох тэнцвэрийг хадгалахыг хичээ, тэгвэл та ядахдаа амьдралын бусад талыг зөв замд нь үлдээнэ. Даатгалын төлбөр, өвлөн авсан өмч хөрөнгө, азтай худалдан авалт нь таны санхүүд түлхэц өгнө.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр та өөрийн байр суурин дээр баттай зогсож, үнэтэй чухал зүйлээ хамгаалах өдөр. Хамтрагчдаа эрх мэдлийг өгөх нь тийм ч ухаапаг арга бишээс гадна юмс таны бодсон шиг шийдэгдэхгүй. Хувийн, эсвэл мэргэжлийн хамтрагчийн тань санал бодлын зөрөлдөөнийг хүрээгээ тэлэхээс нь өмнө жижигхэн байгаа дээр нь шийдэж, асуудлыг хэлэлцэх хэрэгтэй. Гэхдээ эмзэг сэдвээс аль болох зайлсхийж, дараа нь ярилцахаар нээлттэй үлдээ.