Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэж нэгдсэн байр, суурьт хүрэх юм. УИХ дахь АН-ын бүлэг Их эзэн Чингис хааны нэрэмжит А танхимд 10.30 цагт хуралдаж эхлэх бол МАН-ын бүлэг мөн энэ цагт Сүхбаатар жанжины нэрэмжит Б танхимд хуралдах юм. Харин "Шударга ёс" эвслийн бүлэг энэ цагт В танхимд хуралдана.
Т.Энхэлээ