МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн амралтын өдрүүдэд сэтгүүлчдийг хотын зах руу агаарт авч гарангаа өөрийн хийсэн пловоор дайлжээ. Энэ талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудаснаа "“Амралтын өдөр. Одоогоос 12 жилийн өмнө Н.Энхбаяр дарга ерөнхий сайд байхдаа ингэж салхинд гарч, плов хийж байж. Өчигдөр алдарт пловоо хийхийг нь харж, хараад зогсохгүй амслаа. Амт нь янзын байлаа. Худлаа биш шүү. Тэнд байсан олон хүн ингэж хэлсэн. Олон янзын плов байдаг гэнэ. Мань хүнийх тажик плов гэнэ” хэмээн бичжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (33)