УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг "Шударга ёс" эвслийн бүлгээс гарахаар бэлтгэж байна гэх албан бус мэдээлэл бий. Гэсэн ч тэрбээр энэ талаар өөрийн албан ёсны байр, суурийг илэрхийлээгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр Д.Тэрбишдагва гишүүний нэр, зурагтай твиттер хаягнаас "Миний бие "Шударга ёс" эвслийн бүлгээс гарах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. Бүлгийн дарга О.Баасанхүүд мэдэгдсэн. Тэвчээр хязгаартай" гэж жиргэсэн байна.
Үүнийг харсан хүмүүс Д.Тэрбишдагва гишүүнийг бүлгээсээ гарах гэж байна гэсэн ойлголтыг аваад байна.
Бид уг мэдээллийн талаар Д.Тэрбишдагва гишүүнээс тодрууллаа. Тэрбээр "Би бүлгээсээ гарна гэж мэдэгдээгүй. Худал мэдээлэл байна. Миний нэрийг барьж янз, бүрийн зүйл бичсэн байна. Би хууль хяналтын байгууллагад хандаж шалгуулах гэж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)