АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газар өнгөрсөн сард ажилласан. Энэ хүрээнд тус газрын байцаагчдын цалингийн картыг нэг бүрчлэн шалгажээ. Тодруулбал, мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгасан байна.
Ингэхдээ албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн 2014, 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулгаж, жагсаалтыг гаргажээ. Шалгалтын явцад 159 албан тушаалтаас 35 нь хөрөнгө, орлого, орон сууц, газар, зээл зэргийг мэдүүлээгүй зөрчил илэрсэн байна.Тиймээс Гаалийн газраас 2015, 2016 оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ.
Гэтэл Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд хуралд оролцсон удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэхдээ хамаарал бүхий этгээдийг дутуу бичих, орлого, урамшуулал, банкны хадгаламжийн хүү болон хөрөнгө, зээл, авлагын талаар мэдүүлээгүй, эх үүсвэрээ бүрэн гүйцэд тайлбарлаагүй байжээ.
Сэтгэгдэл (1)