Хоньчин Гунгаагийн Далай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар Хөдөлмөрийн баатар болжээ. Жил бүрийн 5 дугаар сарын нэгний хөдөлмөрчдийн баярт зориулж ОХУ-ын хөдөлмөрийн сайчуудыг үнэлж хөдөлмөрийн баатруудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд Сибирь, Урал, Волга, Москвагаас таван хөдөлмөрийн баатар тодруулсан нь багш, хоньчин, газрын тосны мэргэжилтэн, цэргийн мэргэжилтэн, дуучин хүмүүс байжээ.
Тухайлбал 50 жил багшилж байгаа Людмила Koрниловагаас эхлээд Ардын жүжигчин дуучин Борис Кобзон, цэргийн конструктор Павел Камнев, буриад хоньчин Далай Гунгаев нар багтжээ. Шагнал гардагчдад хандан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Өнөөдөр бидний шагнаж байгаа хүмүүс өөр, өөр үндэстэн. Гэвч тэд хамтдаа ОХУ-ын хувь заяаны төлөө хариуцлагаа ухамсарлан өөр, өөрийн салбарт амжилт гаргасаар, өөрсдийн түүхийг бүтээсээр байна. Тэд үнэнч эх орончид бөгөөд өөрсдийн сайн сайхны төлөө ажил үйлсээрээ эх орондоо тусалж байгаа юм. Бидний зорилго өвөг дээдсийнхээ хэдэн мянган жилийн өв дээр ололт, хэтийн төлөвт суурилсан шинэ баян чинээлэг улс бий болгох явдал юм. Та өөрийнхөө төлөө шаргуу ажиллаж байгаа л бол тэрхүү ажил тань улс орныхоо төлөө явж чадах чадавхи гэдгийг ойлгож болно. Энэ нь шагналтнууд болон тэдний сонгон хийсэн ажлынх нь ахиц дэвшлийн зам юм" гэж хэлэв.
Сэтгэгдэл (9)