Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6915, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8505 төгрөгийн үнэтэй.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 380 төгрөгөөр өсч, харин үхрийн цул мах 35 төгрөгөөр буурчээ.
Өнгөрсөн долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8300 төгрөг, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна.
Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 115 төгрөг, хонины цул мах 155 төгрөгөөр тус тус өссөн байлаа. Хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6700, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөгөөр худалдаалж байна.
Харин “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1200-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 780-1000 төгрөг. “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1150-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1200 төгрөг, 1-р зэргийн гурил 1000 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Төмс, хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад байцаа 30, манжин 210 төгрөгөөр өссөн байна гэж Нийслэлийн Статистикийн газраас мэдээллээ.