ОХУ-аас манай улсын хил рүү ой хээрийн түймэр орж иржээ. Тодруулбал, Дорнод аймгийн Дашбалбар сум руу хээрийн түймэр орж ирсэн гэх мэдээлэл байгаа юм.
Энэ талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын дэд хурандаа Г.Нармандахаас тодруулахад “Сая үдээс хойш л Дашбалбар сумын нутаг руу хээрийн түймэр орж ирлээ гэсэн мэдээллийг авлаа. Одоогоор хэр хэмжээтэй гал гарсан талаар хэлэх боломжгүй байна. Аймгаас болон сумаас хоёр бүлэг гарчихаад түймрийн голомтод ажиллахаар явсан. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл алга” гэлээ.