Хонь - (3/21-4/19)
Ажил хэрэг, хуулийн холбогдолтой бүх баримт бичгээ давхар шалгах хэрэгтэй. Зарим Хонь гэрлэхээр төлөвлөж байна. Амрагтайгаа асуудалтай байгаа бол гэрлэхээсээ өмнө даван туул. Маргааныг шийдвэрлэх нь бас урлаг бөгөөд одооноос эхэлж үүнд суралцах хэрэгтэй. Ажлын газар дотроо өөр хэлтэс рүү шилжих боломж гарч магадгүй. Орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ өөрчлөлт хийх хүсэлд тань нийцнэ.
Үхэр - (4/20-5/20)
Энэ өдөр хувийн ажил хэргээ амжуулах, эрүүл мэндээ бэхжүүлэхэд өлзийтэй. Хөршүүдтэйгээ харьцаа муудаж болзошгүй. Хэрвээ танд шинэ ажил санал болговол зөвшөөр. Ямар ч ажил төрөл амжилтанд хүрэхийг од эрхэс танд зөвлөж байна. Шинэ харьцаа бий болж энэ харьцаа бат бэх үргэлжилнэ. Ганц бие үхрүүд санаа нэгтнүүдтэйгээ сонирхолтой уулзалт хийнэ. Хосууд цагаа аз жаргалтай өнгөрөөхийн тулд үдшийг хамт өнгөрөө.
Ихэр - (5/21-6/21)
Танд хэт өндөр хариуцлагатай ажил даалгаснаар өөртөө ч зав гаргаж чадахгүй бололтой. Хийж буй зүйлээс сайн талыг нь олж харахыг хичээ. Хэрэв тэгж чадвал та ажилдаа сэтгэл хангалуун байх болно. Ямар амьдрах нь зөвхөн танаас л шалтгаалах болно гэдгийг сана. Хайртай хүмүүстээ зав гаргаж, цагийг зугаатай өнгөрүүл. Таны хүүхэд гараа гэмтээж болзошгүй тул тусламж хэрэг болно. Хүүхдээ аюулгүй эрүүл орчинд хүмүүжүүлж, өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг.
Мэлхий - (6/22-7/22)
Гэр бүл болон өмч хөрөнгөтэй холбоотой ихэнхи асуудал өнөөдөр амжилттайгаар зохицуулагдах болно. Энэ тал дээр дэмий санаа зовж, цагаа үрэх хэрэггүй. Бага зэргийн хуурч мэхлэх хандлага гарч болзошгүй тул анхааралтай бай. Ялангуяа бизнесийн асуудал дээр. Найз нөхөд, хамтран ажиллагсадтайгаа харьцах харьцаанд элдэв асуудал гарахгүй. Хэрэв та өнөө орой зочид урьсан бол үдшийг таатай өнгөрөөх болно.
Арслан - (7/23-8/22)
Дээд албан тушаалтан тань өөрсдийн үзлээр шийдвэр гаргах байх. Хүнд суртал энгийн асуудлыг ч хүндрүүлж мэдэх юм. Эцэг эхтэйгээ оройн зоог барих бол хуучны явдлаас болж маргаж болохгүй. Хичээхгүй бол уур амьсгал тийм ч сайнгүй байх бололтой. Аль болох эелдэг зан гаргаж, өршөөл эрээрэй. Хэрүүл маргаан хийхэд тохиромжгүй өдөр. Тэгээд ч тэднийг буруутгах хангалттай шалтгаан байхгүй.
Охин - (8/23-9/22)
Өнөөдөр таны хүлээж авсан санхүүгийн мэдээ баримт таны сэтгэлийг баясгах болно. Мөнгө санхүүгийн холбогдолтой мэдээллийг зөв ашиглаж чадвал таны ирээдүйд маш их хэрэг болох болно. Тушаал ахиж, цалингаа нэмүүлэх эсвэл шинэ ажилд орсноор та маш жаргалтай байх болно. Хайртай хүндээ өөрт чинь ямар чухал хүн болохыг ойлгуулснаар харилцаа улам ойр дотно болно. Ганц бие охиныхон өөрт тохирох хүнээ олох гэж нэлээд хүлээх хэрэгтэй.
Жинлүүр - (9/23-10/22)
Эмх замбараагүй, бохир заваан байдлаасаа салах цаг болжээ. Өөрийнхөө хайртай хүнд гэнэтийн мэдээ дуулгах ёстой бол яарах хэрэггүй. Яаран дүгнэлт гаргавал дараа нь харамсахад хүрнэ. Та төлөвлөгөө боловсруулж ажиллавал урт хугацааны турш хүсэн хүлээсэн биелэлдээ хүрнэ. Гэсэн хэдий ч түргэн, ухасхийсэн байдлаас татгалзах хэрэгтэй. Гараар хийсэн зүйлээ шалгаж дутагдлаа хяна. Төслөө боловсронгүй болгоход өмч хөрөнгө нь батлагдсан байх хэрэгтэй. Юуны өмнө та урагш алхаж зөвлөгөө авах тохиромжтой газраа олж дараа нь юу хүсэж байгаа, хэр их зардал гаргахаа тооц. Өөртөө анхаарал тавь, өглөө эрт босч хийх зүйлээ төлөвлө.
Хилэнц - (10/23-11/21)
Нам гүм цаг, танил хүмүүсийн цугларалт, гэр бүлийн ажил өнөөдөр танд ая тухтай байдлыг авч ирнэ. Амьдралын алхам бүр энэ өдөр азтай хэдий ч зарим нууц илэрнэ. Өөртөө хэт итгэлтэй гэж зэмлүүлж байсан бол амлалтаа сана, мэдэж байгаа бүхнээ илчлэх сайхан боломж байсан ч дуугүй өнгөр. Хилэнцүүд өвдвөл эмчилгээний өвөрмөц арга хэрэглэвэл үр дүнтэй.
Нум - (11/22-12/21)
Шинэ танил тань олон таагүй зүйлийн эхлэл болж мэднэ. Эрүүл мэнддээ анхаар. Зам хөндлөн гарахдаа болгоомжилж, машинаа хурдтай жолоодохоос татгалз. Түүнчлэн иртэй, үзүүртэй зүйл болон цахилгаан хэрэгсэлтэй харьцахдаа анхаарал болгоомжтой бай. Ахмад настай, хамаатан садан эсвэл дадлага туршлагатай хэн нэгнээр зүг чигээ заалгуулснаар таны асуудал ашигтай тал руугаа эргэнэ.
Матар - (12/22-1/19)
Ажлаа хэрхэн явуулах талаар хүн бүр өөр өөрийн бодолтой байдаг. Танд маш сайн төлөвлөгөө бий ч энэ талаар яаран задлалгүй дуугүй байх нь ухаалаг хэрэг болно. Шинэ ажил, төсөл дээр ажиллахдаа эргэлзэх хэрэггүй, энэ ажил таны нэрийг тэргүүн зэрэгт аваачна. Дараагийн хэдэн долоо хоногт хүүхдүүдээ анхаар. Хүүхэд насанд өвчин ирвэл тэнхрэхэд хэцүү. Хүүхдүүдийн дунд байж хамт тоглох нь нэг төрлийн эмчилгээ болох бөгөөд тэдэнд дотоод сэтгэлээ хуваалцах боломж олго.
Бумба - (1/20-2/18)
Болгоомжлох өдөр. Хариу хэлэхийн өмнө бусад хүмүүс юуны талаар ярьж байгааг ажигла. Учир шалтгааны талаар та нэлээд өөр ойлголт авч болзошгүй. Танай хадам маш сайн асрагч байж болох ч хүүхдэд хамааралтай зүйлсээ тэднээс бүү асуу. Таны зорилт хүүхдээ зөв хүмүүжүүлэх. Хөрөнгө мөнгөний хомсдолоос болж нийгмийн томоохон тэмдэглэлт үйл явдал саатаж магад.
Загас - (2/19-3/20)
Хэрэв амьдрал санасанаар тань явахгүй байгаа бол, та магадгүй хэтийн төлөвөө өөрчлөх, илүү эерэг өөрчлөлт хийхдээ анхаарах цаг болсон гэсэн үг. Хэрэв өр зээлийн асуудал таны санааг зовоож байгаа бол өөрийн санхүүгээ шалгаж, зөөлөн ханддаг уян аашаа багасгах нь дээр. Энэ үдэш гэр тань сүм хийд шиг байх ба яг л хийснээ бодож, ухаарах, эрч хүч өгөх нам гүм, мөргөл залбирал хийж болох онцгой газар шиг санагдана.