Сонгуулийн ерөнхий хорооноос ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламжийг нь гардуулж байна.
СЕХ-д өнгөрсөн хугацаанд нийт 13 нам, гурван эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн бөгөөд үүнээс 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцох боломжтой хэмээн шийдвэрлэжээ. Тэгвэл өнөөдөр эдгээр намуудын удирдлагууд батламжаа гардаж авч байна.