Өнгөрсөн долоо хоногт Халдварт өвчин судлалын үндэсний төвд 2057 иргэн хандсанаас улаанбурхан өвчний оноштойгоор 315 нь хэвтэн эмчлүүлж байна. Дээрх өвчнийг эмчлэх, оношлоход шаардлагатай бүхий л эм тариа, техник хэрэгсэл бүрэн хангагдсан бөгөөд үүнд нийт 400 гаруй сая төгрөг гаргасан байна.
Тэгвэл улаанбурхан өвчний эсрэг вакцин маргааш буюу энэ сарын 5-нд ирэхээр болжээ.
Улаанбурхан өвчний дэгдэлт Орхон, Дархан-Уул, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймаг болон Улаанбаатар хотод тархалт өндөртэй байгаа юм байна.