Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхимд хуралдаж Эрүүл, мэнд спортын сайдад нэр дэвшигч Ц.Лхагвасүрэнг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товлоод байсан. Гэтэл АН, МАН-ын бүлгийн хурал 16.00 цагт болох гэж буйтай холбоотойгоор тус байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байна. АН, МАН-ын бүлэг хуралдаж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлаар саналаа нэгтгэх юм.
Т.Энхэлээ