09.00 цагт: Засгийн газрын 11 дүгээр байрны дугуй зааланд Мэргэжлийн хяналтын байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөн болно.
10.00 цагт: Монгол-Солонгосын Политехник коллежид "Шилдэг цахим хичээл-2016" улсын уралдааны нээлт болно. Нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.
10.00 цагт: “Ази, Номхон далайн бүсийн 2016 оны нийгэм, эдийн засгийн тойм” хүртээмжтэй өсөлт ба тогтвортой хөгжлийн төлөөх бүтээмжийг нэмэгдүүлэх нь сэдэвт судалгааг танилцуулах ажиллагаа НҮБ-ын байрны 3-р давхрын Хурлын танхимд болно.
10.00 цагт: Дэлхийн Эх баригч нарын өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Чингисийн талбай хүртэл баярын парад болно.
10.30 цагт: Нийслэлийн ИТХ-аас 2014 онд гаргасан шийдвэрийн дагуу Зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй, жолооч нарын үзэгдэх орчинд нөлөөлөхөөр байрлуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байгаа ч сүүлийн үед тогтоолын хэрэгжилтийг хангахад хүндрэл гарч, зөвшөөрөлгүй самбар байрлуулах зөрчил нэмэгдэж байгаа тул энэ талаар мэдээлэл өгөхөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал Хангарди ордоны 14 давхрын Б зааланд болно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна
12.00 цагт: АСЕМ-ын хурлуудын зохион байгуулалтад оролцох 1500 орчим сайн дурын ажилтнуудыг сургалтад хамруулж байгаатай холбогдуулан сайн дурынхны штаб, сургалт, зохион байгуулалт, үүрэгт ажлуудын талаар МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт: Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцоно.