Баянзүрх дүүргийн “Баянмонгол” хороолол орчмын галт тэрэгний зам дээр хүн дайруулж нас барсан хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 4 буюу өнгөрсөн мягмар гарагийн 16.00 цагийн орчимд “Баянмонгол” хорооллын хойд талын төмөр замаар тээвэр хийж байсан, 406 дугаар километрийн 9 дүгээр зуутад ачааны 2662 дугаар галт тэргэнд 52 настай эрэгтэй О гэх иргэн дайруулж нас барсан байна.
Уг ослын улмаас галт тэрэгний хөдөлгөөн хоёр цаг гаруй хугацаанд саатсан бөгөөд ойр орчмын авто замын хөдөлгөөнийг хаажээ. Дээрх хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн ба нас барсан иргэн О нь тодорхой оршин суух хаяггүй нэгэн болох нь тогтоогджээ.