Авлигын хэргээр Төв аймгийн цагдан хорих ангид саатуулагдаад байсан БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэнг шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргаад байгаа. Түүнийг Төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байхдаа “Барилгын салбарыг дэмжиж, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа юм. Тэгвэл түүний хэрэгт холбогдуулан БХБ-ын яамны хоёр ажилтанг шалгаж эхэлжээ. Нэгийг нь цагдан хорьсон гэх мэдээлэл ч байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (10)