Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Маршал таун руу ордог гарцнаас Ривер гарден хотхоны уулзвар хүртэлх хэсгийн тээврийн хөдөлгөөнийг шөнийн цагаар хэсэгчлэн түр хааж зам барилгын ажил хийх болсныг мэдэгдье.
Тодруулбал, дээрх хэсэгт 2016 оны тавдугаар сарын 7-ны 23 цагаас тавдугаар сарын 8-ны 06:00 цагт, мөн тавдугаар 8-ны 23:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цагийн хооронд зам хааж түр хязгаарлалт хийнэ. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.
Дамшрамд дурдахад, Их Монгол Улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд гэрээ ёсоор зургаадугаар сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай ч хугацаанаас нь 14 хоногийн өмнө ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.