Төрийн нэрийн өмнөөс яллах дүгнэлт үйлдэж шүүх хуралдаанд оролцдог прокурорууд өнгөрсөн оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдож саатуулагдсан боловч өнгөрсөн 11 дүгээр сард батлан даалтад гарсан юм. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын 6-нд тэднийг дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч уг шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Учир нь хэргийн бүрдэл дутуу хийгдсэн гэж үзсэн байдаг. Тэгвэл эл хэргийн шүүх хурал өнөөдөр дээрх шүүхэд болж байна. Шүүх хурал одоогоор түр завсарлага аваад байна.
Тус хэрэгт холбогдсон Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах юм.
Түүний хувьд прокурор байхдаа хэд, хэдэн хавтаст хэргийг үгүй хийж бусдаас хээль хахуул авсан хийгээд давтан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эх сурвалжууд хэлж байна.
Сэтгэгдэл (5)