Нийслэлийн Засаг даргьш Тамгьш газар, ИТХ-ынхан өөрсдийн үйл ажиллагаа явуупж буй барилгаа нурааж, оронд нь зургаан давхар барилга барихаар пшйдсэнийг архитектор, зураг төсөл зохиогчид эсэргүүцэж, энэ шийдвэрээ нэн даруй цуцлахыг шаардаж байгаа юм.
Ад үзэгдэн нураагдах гэж буй энэ барилга нь анх 1946 онд баригдсан, Монголын барилгын ууган инженер Б.Мотоо улаан шугамыг нь тавьсан “Алтай” зочид буудлын барилга юм. Уг барилгыг Сүхбаатарын талбай байгуулах маршал Х.Чойбалсангаас өгсөн даалгаврын дагуу талбайн баруун, зүүн талаар барих Дуурь бүжгийн эрдмийн театр, “Элдэв-Очир” кино театр, Холбооны барилгатай хамт баригдаж байсан ажээ.
Улаанбаатар хот төв талбайтай болж, орчин үеийн шийдэлтэй, олон нийт, үйлчилгээний гол гол барилга барьж байгуулах ажил эндээс эхэлсэн тул эдгээр барилга нь түүх болон мөнхрөх ёстой гэж Монголын архитекторуудьш эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүд үзэж байгаа юм. Архитекгурын дурсгалыг муудсан, хуучирсан гэж нурааж устгах биш, гадна нүүр, давхрыг өөрчлөлгүй үлдээн засаж ашигладаг дэлхийн жишгээр ажиллахыг хүсэж Монголын архитекторуудын эвлэлийн Удирдах зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттупга нарт шаардлага хүргүүлжээ.
Сэтгэгдэл (5)