7 хоногийн эхний хагаст халж, сүүлийн хагаст бороо хур тунадас орж, салхи шуургатай байна.
2016 оны 05 дугаар сарын 22-ноос 05 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Сэтгэгдэл (3)