2016.5.23, Даваа гараг / Билгийн тооллын: 17
Зуны эхэн харагчин могой сар
Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр
Аргын тооллын: 2016.5.23, Даваа гараг
Наран ургах шингэх: 06.05-21.34
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдоно. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно.