Хонь - (3/21-4/19)
Гэр орны тухтай байдал, хайртай хүмүүсийн аюулгүй байдал таны хувьд нэн чухал. Хэрвээ чадвал амралтаа авч хаврын цэвэрлэгээ хийн, тавилга сэлтээ өөрчил. Гэрээ өөрчилж засахад мөнгө дутвал үлдсэнийг амралтын өдрүүдээрээ гэр бүлээрээ хийж дуусга. Бусдын олон зөвлөгөө сонсч, будилах вий. Юу хийхээ мэдэхгүй бол зөн совиндоо итгэ. Хэдэн найзуудаа урьж, үдэшлэг зохиоход яагаад болохгүй гэж.
Үхэр - (4/20-5/20)
Бие тавгүйтэх, архаг хууч сэдрэх магадлал их байна. Ялангуяа ахимаг насныханд энэ илүү хамаатай. Хувийн амьдралын бэрхшээлүүд эрс шийдвэр гаргах, шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Биеэ сайтар барь. Болзошгүй зөрчил маргаан танд ашиггүй. Чанартай хоол хүнс хэрэглэ. Орой унтахын өмнө салхинд алх. Мөнгөө онцын шаардлагагүй зүйлд зарцуулснаас болоод сэтгэл санаа тогтворгүй тайван бус байдалд хүрч болзогүйг анхаараарай.
Ихэр - (5/21-6/21)
Аливаад тайван байж, эрүүл мэнддээ анхаарал тавь. Өнөөдөр нууцлагдмал үйл явдлаар дүүрэн байх бололтой. Удаан хугацааны турш хийж байсан ажил үр дүнгээ өгснөөр тэдний талаарх таны төсөөлөл өөрчлөгдөж үнэлж ,эхлэх болно. Бизнесийн яриа хэлэлцээ, томоохон гэрээ байгуулах ажлаа түр хойшлуул. Бусдын эсэргүүцэл таны хийж буй ажилд сөргөөр нөлөөлнө. Хүмүүст таны гаргасан санаачлагыг ойлгох хугацаа өгөхийг хичээ.
Мэлхий - (6/22-7/22)
Харамсалтай нь өнөөдөр хамгийн сайхан өдрүүдийн нэг биш бололтой. Нэгэнт тодорхой болсон төлөвлөгөөгөө бусдад ойлгуулахад амаргүй байж магад. Өнөөдрийн хувьд өөртөө хөнгөхөн даалгавар сонго. Таны бие махбодын боломж хэвийнхээс доогуур байж болзошгүй байна. Иймд эрүүл мэндээ анхаар. Од гарагийн чиг хандлага таны эрч хүчтэй байдал, хүч тэнхээг чинь үргэлжлүүлэн сулруулж, таныг ядаргаа, сульдаанд оруулж ч болох юм.
Арслан - (7/23-8/22)
Бизнесийн ажилдаа бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Баярлаж, талархсан сэтгэлээр ямар ч асуудлын гарцыг та төвөггүйхэн олох бололтой. Таны найз нарын нэг мөнгө зээлэхийг хүсвэл үгүй гэж шулуухан хэлж чаддаг байх хэрэгтэй. Танд их хэмжээний мөнгө байхгүй болоод л татгалзсан хариу өглөө гэдгийг найз тань ойлгоно. Өнөөдрийн хувьд эрч хүч сул байгаа тул биеэ бодож тайван амрахыг зөвлөе.
Охин - (8/23-9/22)
Хэдийгээр азтай явдал үргэлжилсээр байгаа хэдий ч бага зэрэг эргэлзээтэй байдал бий болно. Ямар нэг асуудал амархан шийдэгдэхгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Өөрийнхөө эрч хүчийг зөв зохицуул, Ажилдаа хэт их анхаарал хандуулснаас болж гэр бүлийн харилцаанд асуудал гарна. Орон гэр чинь замбараагүй элдэв эд зүйлээр дүүрсэн байвал гэр орноо цэвэрлэж, хэрэггүй зүйлсийг гэрээсээ гаргаж хая.
Жинлүүр - (9/23-10/22)
Та ажил үүргүүдийнхээ хооронд сонголт хийх хэрэгтэй болох бөгөөд төлөвлөсөн зүйлээ амжилттай хэрэгжүүлэх нь өнөөдрийн ажил хэрэгт өндөр үзүүлэлт гаргаж чадна. Шинэхэн бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл. Таны төлөвлөгөөнд бага зэрэг саад учрах хэдий ч тэвчээртэй бай. Удахгүй та бүх зүйлийн ард амжиллтай гарч чадах нь.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр аливаа ном зохиол, баримт материалаас хэрэгтэйгээ цуглуулахад үнэхээр урамтай. Гэхдээ жаахан будлиан гарахаас сэрэмжил. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах, заавар зөвлөгөө өгөх, зурвас мессэж илгээж байгаа Хилэнцүүд болгоомжил. Санхүүгийн бага сага асуудал гарахад бэлэн бай. Таны хүссэн зүйл эсвэл өр зээлтэй холбоотой бололтой. Хүүхэд эсвэл хайртай хүнээсээ болж жаахан уйтгарлаж магадгүй.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр оршин суугаа газраа өөрчлөх эсвэл мэргэжлээсээ өөр чиглэлийн ажилд орох боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Түншийн харилцаа мухардалд орох юм уу эсвэл төлөвлөгдөөгүй зардал гарч мэдэх нь. Хэрэв та ямар нэгэн тоног төхөөрөмж дээр найдан үйл ажилпагаа явуулах гэж байгаа бол төлөвлөгөөгөө эргэж нэг сайн хараарай. Зарим нэг тань дүрэм журмаас болоод тэвчээргүй болж мэдэх тул болгоомжтой байгаарай.
Матар - (12/22-1/19)
Өнөөдөр бүх юмс таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найд. Ажлын гүйцэтгэл буурч таны урам зориг, сонирхол буурна. Шинэ ажил, төсөл эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хандлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт, бэлтгэл болон хэрэгжүүлэлтээ хойшлуул. Найдаж байгаа хүмүүс тань энэ удаад үнэхээр тус болох ч та туслалцаа хүсэх хэрэггүй. Та ганцаараа ч үнэхээр сайн хийж чадах тул өөрийн хүсэл сонирхолдоо анхаар.
Загас - (2/19-3/20)
Хайртай хүн тань чухал жагсаалтын хамгийн дээр нь байх болно. Хэдий тийм боловч ойрын ч бай, холын ч бай хамаатнууд таны амжилтыг тэмдэглэж, аливаа юмс тань буруудвал дэмжиж туслах болно. Одоо мэдэрч байгаа сэтгэлийн хөөрөл баяслаа хэвээр нь хадгал. Хэрэв цаг хугацаа, боломж бололцоо байвал хөрштэйгээ ганц хоёр кофе уухыг танд зөвлөж байна. Энэ нь та 2-ын дунд амьдрах орчиноо сайжруулах санал солилцох хамгийн тохиромжтой үе гэдгийг анхаар.