Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр "Булгийн тохой" гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр нэгэн иргэний шатсан цогцос олдсон билээ. Цагдаагийн байгууллагаас хохирогчийн цогцсыг хэн болохыг тогтоохын тулд иргэдэд хандсан.
Тэгвэл хохирогчийг хөнөөж, цогцсыг нь шатаасан этгээдүүдийг илрүүлэн цагдан хорьжээ. Талийгаач Төв аймгийн харьяат 25 настай иргэн Б байсан бөгөөд гадны нөлөөтэй амиа алдсан нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон байна. Түүний ойр дотны хамаатнууд буюу ар гэрийхэн нь талийгаачийг эрж хайгаагүй нь сэжигтэй санагдсан тул УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн ах дүүсийг нь хайж шалгахад тэд амийг нь хохироогоод ул мөрөө баллахын тулд бургасан дунд аваачиж шатаасан нь тодорхой болжээ.
Уг хэрэгт холбогдуулж, өдгөө хоёр залуу найз бүсгүйг сэжигтнээр саатуулж буй бөгөөд ахуйн хүрээний, гэр бүлийн маргаанаас болж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (3)