Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.
11.30 цагт: Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.30 цагт: Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж бнйа гэсэн сэдвээр Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
14.00 цагт: Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг МҮЭСТО-нд зохион байгуулагдана.
14.00 цагт: “Мэдээллийн эрин ба мэдээллийн бичиг үсгийн боловсрол” зөвлөлдөх уулзалтыг Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд зохион байгуулж онлайн болон офлайн орчинд үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, мэдлэг олж авах, бусадтай хуваалцах, солилцохдоо бусдын эрх, хувийн нууцыг хүндэтгэх нийгмийн зан суртахуун, соёлын тухай хэлэлцэнэ.