АН-ын дарга З.Энхболд намын гишүүн С.Баярцогтыгоо сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэв. Намын даргын хувьд хэнийг нэр дэвшүүлэх, дэвшүүлэхгүйгээ мэднэ л дээ. Гэхдээ чухам ямар далд шалтгаантайгаар С.Баярцогт тэргүүтэй зарим хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Дөрвөн жилийн өмнө анх оффшор данс нь олон нийтэд ил болсноос хойш өнөөдрийг хүртэл байх, суух газаргүй болтлоо шүүмжлүүлж буй хүн бол С.Баярцогт мөн. Гэхдээ энэ нь С.Баярцогт муу улс төрч гэсэн үг огт биш. Сонгуульд нэр дэвшээд ялахгүй гэсэн үг ч биш юм. Харин ч эсрэгээрээ, Сэлэнгээс нэг суудал чирээд ирэх хэмжээний туршлагатай улс төрч. Тэрийг нь З.Энхболд ч сайн мэдэж байгаа.
Ер нь АН-ын дарга З.Энхболд зөвхөн оффшорт данстай учраас С.Баярцогтод хариуцлага тооцох гээд байгаа юм биш л дээ. Энэ зөвхөн шалтаг. Оффшороор баалуулж байгаа нь үнэн боловч С.Баярцогт АН-ын лидер, энэ намын сайн, мууг үүрэлцэж ирсэн гавъяатай хүн. Тэгээд ч дөрвөн жилийн өмнө хариуцлага хүлээж УИХ-ын дэд даргын албан тушаалаа хүлээлгэн өгсөн. Хариуцлагаа хүлээсэн гэдгээр нь нам нь түүнийг сонгуульд нэр дэвшүүлж болно. Болъё гэхэд аль эрт буюу Засгийн газрын хэрэг, эрхлэх газрын даргад нэр нь яригдах үед хариуцлага тооцож болох байсан шүү дээ. Тэгэхээр З.Энхболдод хэн, нэгэн нөлөөлсөн болж таарах нь. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АН-ынхан арав гаруй хоногийн өмнөөс шөнө, өдөргүй албан бусаар хуралдаж нэр дэвшигчдийнхээ асуудлыг ярилцсан гэж буй. Ингэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намдаа заавар өгч С.Баярцогтыг нэр дэвшүүлж болохгүй гэж “тушаасан” гэдэг. Мөн ирэх сонгуульд АН-ыг удирдаж орох тэргүүн хүнээр З.Энхболдыг ажиллуулж болохгүй гэх шахалтыг Ерөнхийлөгчөөс өгсөн гэж байгаа юм. Харин З.Энхболд Ерөнхийлөгчийн үгэнд үг, дуугүй орсон нь өөрөө байр, сууриа хадгалж үлдэх хүсэлтэй нь холбоотой болов уу. Сүүлийн үед АТГ-ын даргыг томилох асуудлаас эхлээд олон зүйл дээр зөрчилдөх болсон тэд хэн нь, хэнийгээ үзэхээр тулалдаж буй. Харин энэ удаа УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчид бууж өгч, зааврынх нь дагуу ажиллалаа хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Сүүлийн үед АТГ-ын даргыг томилох асуудлаас эхлээд олон зүйл дээр зөрчилдөх болсон тэд хэн нь, хэнийгээ үзэхээр тулалдаж буй. Харин энэ удаа УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчид бууж өгч, зааврынх нь дагуу ажиллалаа хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байна. Гэхдээ З.Энхболд АН-ын дарга байж Ерөнхийлөгчийн үгэнд орж намынхаа үйл ажиллагааг сонгуулийн өмнө тогтворгүй болгож буй нь бас л сонин.
Гэхдээ З.Энхболд АН-ын дарга байж Ерөнхийлөгчийн үгэнд орж намынхаа үйл ажиллагааг сонгуулийн өмнө тогтворгүй болгож буй нь бас л сонин. Нөгөөтэйгүүр, З.Энхболд үүгээр далимдуулан АН дахь өөрийн "Шонхор" фракцийнхаа эрх мэдлийг тэлэх ч зорилготой байж мэдэх юм.
Ер нь сонгуульд нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалт С.Баярцогтоор дуусгавар болох ёсгүй. Учир нь АН-д оффшор бүсэд данстай, авлига хээл хахуульд нэр нь холбогдсон олон хүн бий. Улсын мөнгийг хэдэн тэрбумаар идчихсэн гэх хэрэгт холбогдон хууль хяналтын байгууллагаар шалгуулж буй хүмүүс ч бий. Тэднийгээ ч мөн нэр дэвшүүлэхгүй гэвэл АН авлигачдаасаа мөн хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүсээсээ салж байна гэж харж болох нь. Улс төрийн ёс зүй гаргаж жинхэнэ утгаараа төлөвшиж байна гэж иргэд харах болно. Харин ганц С.Баярцогтыг шийтгээд өнгөрвөл шударга бус зүйл болно. Үнэхээр намын дүрэм, журмын дагуу гишүүддээ хариуцлага тооцох гээд байгаа юм бол Шинэчлэлийн Засгийн газрыг унагалцсан гишүүддээ ч хариуцлага тооцох ёстой. Учир нь АН-ын дүрэмд Засгийн газрынхаа эсрэг ажиллахыг хориглосон утга бүхий заалт бий. Уг заалтыг Р.Амаржаргал, Ж.Батзандан, Х.Баттулга, Д.Батцогт, Р.Бурмаа, М.Зоригт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нар зөрчөөд Засгийн газраа унагасан шүү дээ. Намын дүрэм бүх гишүүдэд жигд үйлчлэх ёстой юм бол эд ч мөн хариуцлага хүлээж сонгуульд нэр дэвших эрхээ хасуулах ёстой гэж ярих хүмүүс байна. Эвсэл З.Энхболд өөрийн фракцийнхныгаа хариуцлагаас мулталдаг юм уу.
Намаа улс төрийн соёлтой болгож, дүрэм, журмын дагуу ажиллуулахаар шийдсэн бол "асуудалд" орооцолдсон бүх гишүүддээ хариуцлага тооцох нь шударга ирээдүйн төлөөх шударга үйлдэл болох ёстой.
24tsag.mn
Сэтгэгдэл (41)