Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалтын аян улс орон даяар өрнөж байгаа. Тэгвэл өчигдрийн байдлаар вакцинжуулалт 69 хувьтай байна.
Энэ нь хангалттай үр дүн биш бөгөөд ганц хоногийн дотор 100 хувь хийнэ гэсэн ойлголт байхгүй, учир нь маргааш вакцинжуулалт дуусна гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм. Тиймээс үлдсэн нэг хоногийн хугацаанд вакциндаа яаравчлан хамрагдахыг залууст уриалж байна. Дархлаажуулалтад хамрагдах ёстой 18-30 насны залуус өөрт ойрхон байх өрхийн эмнэлэг болон явуулын цэгт очиж вакцинаа хийлгэх боломжтой юм.