УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 10.30 цагийн үеэс эхлэн хаалттай хуралдсан. Хуралдаан дөнгөж сая тарлаа. Уг хурлаар Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс ирүүлсэн хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжжээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АН-ын бүлэгт илгээсэн саналдаа Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарыг чөлөөлөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн юм.
Өнөөдрийн хуралдаанаар шинэ сайд нарын нэрсийг хэлэлцээгүй аж. Мөн АТГ-ын даргын асуудлыг хэлэлцээгүй гэх мэдээлэл байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)