Өнөөдрийн байдлаар 18-30 насныхан хамрагдах Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 74.7 хувьтай байна. Тодруулбал, энэ сарын 25-ныг буюу маргаашийг дуустал үргэлжлэх тус вакцинжуулалтад 624 мянган иргэн хамрагдах ёстой бөгөөд 466 350 нь хамрагджээ.
Дашрамд дурдахад, жирэмсэн болон ямар нэг өвчний цочмог үедээ байгаа, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэг вакцин хийлгэсэн, өндөгний харшилтай залуус вакцин хийлгэхээс түр татгалзах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээс нэг сарын дотор жирэмслэхгүй байхыг эмч нар сануулж байгаа.