АТГ нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх хуультай. 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийт хүлээж авсан 10036 мэдүүлгийн 97.1 хувийг хянан үзэж, хариуг хүргүүлжээ.
10036 мэдүүлгийн 8505-д ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн хариу өгсөн бол 553-ыг нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсныг анхааруулсан, ашиг сонирхлын зөрчилтэй байдлыг тогтоож, анхааруулсан байна. Харин 41 этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж хариу өгчээ.