Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооноос өнөөдөр бизнес уулзалт зохион байгуулж байна.
Хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох, герман технологи, германы ноу-хауг Монголд “нутагшуулах” зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа талаар Харилцаа холбоо судалгааны менежер Ц.Ундармаа хэллээ.
Германы Зааланг мужаас есөн компанийн төлөөлөгч Монголд ирсэн бөгөөд бизнес эрхлэгчидтэй уулзаж байгаа гэнэ. Герман бизнес эрхлэгчид Монголын уул уурхай, байгаль орчин, хог боловсруулалт, програм хангамж, нөхөн сэргээлт, техник, тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хамтран ажиллахаар түнш хайж байна.
Герман-Монголын бизнес эрхлэгчийн холбоо нь (ГМБЭХ) нь 1995 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар ГМБЭХ нь 80 гаруй гишүүнтэй ба бид гишүүдийнхээ болон Монголын зах зээлд ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажилладаг аж. Мөн гишүүд байгууллагуудынхаа харилцаа холбоог өргөжүүлэх, тэднийг хэрэгтэй мэдээллээр хангах, ашиг сонирхлыг нь засгийн газар, хууль эрх зүйн байгууллагуудад хүргэдэг юм байна. Тус холбоо нь Германы худалдаа аж үйлдвэрийн танхимтай (DIHK) хамтран ажилладгаас гадна Германы Аж үйлдвэрийн нэгдсэн холбоотой (BDI) хамтран ажиллахаар тохиролцжээ.Өнгөрсөн оноос эхлэн Хамбург хотноо төвтэй, Германы эдийн засгийн Зүүн Ази дахь нийгэмлэгтэй (OAV) хамтрах болсон байна.
Сэтгэгдэл (1)